Синьхуа агентлагийн мэдээ, Токиогийн олимпын зохион байгуулах хорооны дарга Мори Ёширо хэлэхдээ, ирэх жилийн Токиогийн олимпын наадмын нээлт хаалтын ёслолд дэлхий дахин шинэ коронавирустэй тэмцсэн агуулга оруулахыг х?сэж байна гэжээ.
Киодо агентлагт ярилцлага ?г?х ?еэр Мори Ёширо хэлэхдээ, хэрэв Токиогийн олимпын наадам товлосон цагтаа зохиогдоход х?рвэл, тэр нь хижгийн эсрэг бидний тэмцлийн ялалтын бэлэг тэмдэг болж, бид х?н т?р?лхт?нд тулгарсан хамгийн том гай гамшгийг ялан давсан гэдгийг гэрчлэх болно гэжээ.
82 насан с??дэр зооглож яваа Японы экс ер?нхий сайд хэлэхдээ, олимпын нээлт хаалтын ёслолын бэлтгэл ажил ?ндсэндээ хангагдсан, одоо цаашид дахин хянах ажил л ?лдээд байна. Нээлт хаалтын арга хэмжээний найруулагчид хижигтэй тэмцсэн агуулга оруулахыг бид шаардаж байна гэжээ.
Токиогийн олимпын наадмын нээлт хаалтын арга хэмжээний ер?нхий б?тээмжийн захирал Номура Мансай 2-р сарын эхээр хэлэхдээ, олимпын нээлтийн бэлтгэл ажил далаас наян хувьтай явж байна гэжээ. Олимпын наадам 3-р сарын 24-нд хойшилсноос хойш б?х бэлтгэл ажил зогсонги байдалд орсон юм. Токиогийн олимпын наадам хойшлоод 2021 оны 7-р сарын 23-нд нээгдэж, 8-р сарын 8-нд хаагдахаар байгаа юм.
Баатар орчуулав